Видео эвлүүлгийг анхан шатнаас нь сурч, өөрийн бүтээлч контентыг мэргэжлийн түвшинд бэлтгэж эхлээрэй.
Adobe Premiere Pro нь видео бичлэг эвлүүлэх, өнгө тохируулах, дуу боловсруулах, текст болон хөдөлгөөнт элемент нэмэх, сошиал медиа контент бүтээхэд ашиглагддаг видео эвлүүлгийн программ юм.
Энэхүү сургалтаар та Premiere Pro программыг анх удаа ашиглаж байгаа түвшнээс эхлэн видео эвлүүлгийн үндсэн арга барилыг эзэмшиж, бодит практик даалгавраар өөрийн видеог бүтээж сурна.
Суралцагчдад видео эвлүүлгийн үндсэн мэдлэг, программын хэрэглээ, бүтээлч сэтгэлгээ болон практик ур чадвар эзэмшүүлэхэд оршино.
01. Premiere Pro программтай танилцах
02. Видео эвлүүлгийн үндсэн техник
03. Текст болон график элемент
04. Өнгө болон дүрсний боловсруулалт
05. Аудио боловсруулалт
06. Сошиал медиа видео бүтээх
07. Видео экспортлох
Сургалтыг амжилттай дүүргэснээр та:
Premiere Pro программыг бие даан ашиглана.
Видео бичлэгийг тайрч, эвлүүлж, боловсруулна.
Текст, хөгжим, эффект, шилжилт нэмнэ.
Сошиал медиа платформд тохирсон видео бүтээнэ.
Өөрийн бүтээлийг MP4 форматаар экспортолно.
Бие даан богино хэмжээний видео контент бэлтгэх суурь чадвартай болно.
Видео эвлүүлгийг анхнаас нь сурах хүсэлтэй хүн
Контент бүтээгч, сошиал медиа хөтлөгч
Маркетинг, сурталчилгааны чиглэлээр ажилладаг хүн
Facebook, Instagram, TikTok контент бүтээдэг хүн
Видео эвлүүлгийн ур чадвараа хөгжүүлэхийг хүссэн хүн
Өмнө нь Premiere Pro ашиглаж байсан туршлага шаардахгүй.